logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирлын “амралт” БНСУ-ын шарсан тахианы компаниудын хувьцааны ханшийг өсгөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 03 09:00
    284

    Зургийг: APEC 2025 Korea/Yonhap News/Bloomberg

    (Bloomberg) -- “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан “Samsung Electronics” компанийн ТУЗ-ийн дарга И Жэ Ён, “Hyundai Motor” компанийн Гүйцэтгэх захирал Чон Юи Сон нарын хамт Сөүлийн “Kkanbu Chicken” ресторанд шар айраг ууж, шарсан тахиа идэж буй зураг бичлэгүүд цахим орчинд хурдтай тархаж, үүнээс ашиг хүртэж болох хувьцаануудыг хөрөнгө оруулагчид хөөргөдөж эхэлжээ.

    Хэдийгээр “Kkanbu Chicken” нь биржид бүртгэлгүй боловч гол өрсөлдөгч нь болох “Kyochon F&B Co.”-ийн хувьцааны ханш баасан гарагт 20 хүртэл хувиар эрс өссөн байна. Мөн тахианы мах боловсруулалтын томоохон компани “Cherrybro”-ийн хувьцааны арилжааны идэвх дундаж түвшнээсээ 200 дахин өсөж, ханш нь 30 хувиар өссөнөөр өдрийн дээд хязгаарт тулжээ.

    “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан энэ долоо хоногт APEC-ийн Гүйцэтгэх захирлуудын чуулга уулзалтад оролцохоор БНСУ-д зочилсон юм. Алжаалаа тайлж суухдаа тэрбээр цагдаагийн алба хаагчидтай шарсан тахианаасаа хуваалцаж, мөн түүнийг харахаар хүмүүс рестораны гадна цугларсан байгаа нь дуранд буужээ. 

     

    Youkyung Lee, Yoolim Lee

    Cэтгэгдэл бичих