logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хөрөнгө нь $55 тэрбум хүрсэн Масаёши Сон Японы хамгийн чинээлэг хүн боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 30 16:05
    285

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    (Bloomberg) -- “SoftBank Group”-ийн үүсгэн байгуулагч Масаёши Сон хиймэл оюунд нүсэр хөрөнгө оруулалт хийсэн нь үр өгөөжөө өгч, хөрөнгийн хэмжээгээр “Uniqlo”-ийн тэрбумтан Тадаши Янайг гүйцэн Японы хамгийн чинээлэг эрхэм боллоо.

    Энэ он гарсаар Масаёши Соны хөрөнгө 248 хувиар өсөж, лхагва гарагийн байдлаар 55.1 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Энэ нь “Uniqlo”  брэндийн толгой компани “Fast Retailing”-ийн ТУЗ-ийн дарга, гол хувьцаа эзэмшигч Тадаши Янайгийн нийт хөрөнгөөс 23 сая ам.доллароор илүү дүн болжээ. Тадаши Янай нь Японы тэрбумтнуудын эрэмбийг сүүлийн 10 жилийн дийлэнх хугацаанд, тэр дундаа 2022 оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй тэргүүлж байсан юм.

    Токиод бүртгэлтэй “SoftBank Group”-ийн нийт хувьцааны 1/3 орчмыг Масаёши Сон эзэмшдэг тул хөрөнгийн хэмжээ нь компанийн хувьцааны хөдөлгөөнөөс хамааралтай байдаг. Олон улсын технологийн стартапууд, чип үйлдвэрлэгчид зэргийг багтаасан хөрөнгө оруулалтын багц эзэмшдэг тус компани хиймэл оюуны тэсрэлтийн эринд байр сууриа бататгахын тулд энэ онд ихээхэн хөрөнгө зарцуулаад байгаа аж.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Японд хийсэн айлчлалын үеэр “SoftBank Group” АНУ-д төсөл хэрэгжүүлэх сонирхолтой компаниудын жагсаалтад багтсаны дараа лхагва гарагт хувьцааны ханш нь үргэлжлэн өсжээ.

     

    Filipe Pacheco, Min-Jeong Lee, Pui Gwen Yeun

    Cэтгэгдэл бичих