logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Nvidia” $5 их наядын үнэлгээнд хүрсэн дэлхийн анхны нээлттэй компани боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 30 09:50
    301

    Зургийг: DKent Nishimura/Bloomberg

    (Bloomberg) -- Дараалсан том хэлцлүүдээ зарлаж, хиймэл оюуны тэсрэлтийг шинэ өндөрлөгт хүргээд буй “Nvidia” компани зах зээлийн үнэлгээгээр таван их наяд ам.долларын босго давсан анхны компани болж түүхэнд бичигдлээ.

    Тус компанийн нэгж хувьцааны ханш сүүлийн арилжаанд 3.1 хувиар өсөж, 207.16 ам.долларт хааснаар зах зээлийн үнэлгээ нь шинэ дээд түвшинд хүрсэн байна. Ердөө дөрвөн сарын өмнө “Nvidia” дөрвөн их наяд ам.долларын үнэлгээтэй болж байсан юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан сүүлд “Nokia Oyj”, “Samsung Electronics”, “Hyundai Motor Group” зэрэг компанид чип нийлүүлэх шинэ гэрээнүүд байгуулсан нь хувьцааны одоогийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь болжээ.

    NVIDIA-GFX.png

    Хиймэл оюун дэлхийн эдийн засагт хувьсгал хийх өөдрөг хүлээлтэд хөтлөгдсөн өнөөгийн "бух" зах зээлийн хамгийн чухал хувьцаа нь “Nvidia”-ийн хувьцаа болоод байна. Энэ он гарсаар 54 хувиар өссөн “Nvidia”-ийн хувьцаа “S&P 500 Index”-ийн 2025 оны нийт өсөлтийн бараг 20 хувийг дангаараа бүрдүүлжээ. “Nvidia”-ийн араас нэхэж буй дараагийн хоёр том компани нь тус бүр дөрвөн их наяд ам.долларын үнэлгээтэй “Microsoft” болон “Apple” компани байгаа юм.

     

    Ryan Vlastelica, Subrat Patnaik

    Cэтгэгдэл бичих