logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп: АНУ ба БНСУ нь “онцгой холбоосоор нийлсэн” улсууд
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 30 08:25
    473

    Зургийг: Andrew Harnik/Bloomberg

    Япон улс юу хийнэ, түүнийг нь БНСУ илүү сайн хийнэ гэдэг үнэн үү?

    (Bloomberg) -- Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг халуун дотноор угтан авсан бол маргааш өдөр нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён түүнд алтан титмээр бэлэг барьж угтав. Энэхүү алтан титэм нь БНСУ-ын эртний титмүүд дундаас хамгийн өндөр, хамгийн өргөн, хамгийн гоёмсогт тооцогддог бөгөөд Шилла хаант улсын үед (МЭӨ 57 - МЭ 935) хамаардаг байна. Тус улсын соёлын өвийн мэргэжилтэн Ким Жин Бэйгийн урласан энэ хуулбар нь манлайлал, нэр төрийг илэрхийлэх зорилготой аж.

    Мөн БНСУ-ын Засгийн газар Дональд Трампын энх тайвны төлөөх зүтгэлийг үнэлж, Төрийн дээд шагнал болох Мугунхвагийн Дээд одонгоор шагнажээ. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч нараас анх удаа энэхүү өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн боллоо.  

    unnamed (1).png

    Энэхүү өргөл барьц нь зорилгодоо хүрсэн шинжтэй. Кёнжү хотод болж буй APEC-ийн дээд хэмжээний чуулганы үеэр Дональд Трамп хэлсэн үгэндээ "АНУ ба БНСУ нь “онцгой холбоосоор нийлсэн” улсууд" болохыг тодотгожээ. Олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд тус хоёр улс худалдааны томоохон хэлэлцээр байгуулахад ойртоод байна.

    Харин энэ пүрэв гарагт Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй өндөр түвшний хэлэлцээ хийх юм. Хэрэв Бээжин фентанилын хямралыг шийдэхэд тусалбал БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа бууруулах боломжтойг тэрбээр хэлж байв. Мөн худалдааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ыг “Nvidia”-ийн хиймэл оюуны чипээр хангахад нээлттэй хандахаа онцолжээ.

     

    Soo-hyang Choi, Jennifer A Dlouhy

    Cэтгэгдэл бичих