
Зургийг: Lauren Petracca/Bloomberg
(Bloomberg) -- АНУ, БНХАУ-ын талууд худалдааны зөрчлөө намжаах чухал хэлэлцээр хийхэд ойртсон, мөн томоохон уурхайнуудад саатал үүссэнээр дэлхийн зах зээлд нийлүүлэлт багассан хүчин зүйлсийн нөлөөгөөр зэсийн үнэ түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.
Лхагва гарагт Лондоны Металлын биржид зэсийн гурван сарын фьючерс гэрээний үнэ тонн нь 11,142 ам.доллар хүрснээр 2024 онд тогтоосон оргил цэгээсээ давжээ. Аж үйлдвэрийн салбарын чухал материал, дэлхийн эдийн засгийн өсөлтийн толь болдог тус металлын үнэ энэ он гарсаар 25 гаруй хувиар өсөөд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп APEC-ийн чуулга уулзалтад оролцохоор БНСУ-д айлчилж буй. Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй өндөр түвшний уулзалт хийж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд худалдааны хэлэлцээр байгуулах боломжуудыг ярилцах юм.
Annie Lee, Mark Burton