
Зургийг: Andrew Harnik/Bloomberg
(Bloomberg) -- Дипломат айлчлал, хэлэлцээрийн завгүй долоо хоног Азид үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичитэй Токиод уулзахдаа АНУ-Японы хамтын ажиллагааг сайшааж, батлан хамгаалахын зарцуулалтаа нэмэгдүүлэх хүчин чармайлтыг нь магтжээ. “Японд тусалж болох аливаа хэрэгцээ гарлаа гэмээс бид бэлэн байх болно. Бид танай хамгийн хүчирхэг холбоотон” хэмээн Дональд Трамп тодотгосон байна.
Дональд Трамп, Санаэ Такаичи нар дараа нь худалдаа, чухал ашигт малтмалын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Японы өмнөх Ерөнхий сайдын үед эхлүүлсэн худалдааны хэлэлцээрийн зарим элементийг баталгаажуулсны дунд Японы талаас АНУ дахь төслүүдэд 550 тэрбум ам.долларын санхүүжилт олгох амлалт багтжээ.
Үүний зэрэгцээ БНХАУ Зүүн Өмнөд Азийн орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ өргөжүүлж, АНУ-ын онцгой анхаарч буй тус бүс нутагт эдийн засгийн холбоо харилцаагаа гүнзгийрүүллээ. Мягмар гарагт Куала Лумпурт БНХАУ, Малайзын Ерөнхий сайд нар БНХАУ-Зүүн Өмнөд Азийн чөлөөт худалдааны бүсийг өргөжүүлэх гэрээнд мөн гарын үсэг зуржээ.
Харин энэ пүрэв гарагт хамгийн том уулзалт болох товтой байна. Тодруулбал: APEC-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзахаар байгаа юм.
Gearoid Reidy