
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- “OpenAI” компани БНЭУ-ын хэрэглэгчдэд "ChatGPT"-ийн төлбөртэй үйлчилгээний бүтэн жилийн эрхийг үнэгүй санал болгож, 1.4 тэрбум хүнтэй тус зах зээлд тэлэх бодлогоо эрчимжүүлж эхэлжээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартап болоод буй “OpenAI” ирэх 11 дүгээр сарын дөрвөний өдөр буюу Энэтхэгт анх удаа зохион байгуулах “DevDay Exchange” арга хэмжээгээ тохиолдуулан дээрх урамшууллын хөтөлбөрөө нээх юм байна.
Бүртгүүлсэн хэрэглэгчид тус компанийн шинэ "ChatGPT Go" багц үйлчилгээний нэг жилийн эрхийг үнэгүй авах аж. Энэтхэгт наймдугаар сард анхлан танилцуулсан тус үйлчилгээ нь одоогоор "ChatGPT"-ийн хамгийн хямд үйлчилгээ бөгөөд жилийн 399 рупи буюу тав орчим ам.долларын үнэтэй байдаг.
"ChatGPT Go" гарсан даруйдаа ихээхэн эрэлттэй болж, Энэтхэгт “OpenAI”-ийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо хоёр дахин өсөхөд нөлөөлснийг тус компани мэдээлж байна. “OpenAI” түүнээс хойш "ChatGPT Go"-ийг дэлхийн 90 гаруй улсын зах зээлд нэвтрүүлээд буй ч үйлчилгээний гол зорилтот зах зээл нь Энэтхэг хэвээр байгаа аж.
Saritha Rai