logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ ирэх 5 жилд аж үйлдвэрлэлийн ноёрхлоо улам бэхжүүлэхэд төвлөрнө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 28 09:00
    808

    Зургийг: Xinhua News Agency/Xinhua News Agency/Bloomberg

    Хятадын Коммунист нам үйлдвэрлэлд суурилсан хөгжлийн загвараа улам бэхжүүлж, “орчин үеийн аж үйлдвэрийн систем” байгуулахыг эн тэргүүний зорилтоор сонгожээ

    (Bloomberg) -- Дональд Трампын засаг захиргаа дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд “дахин тэнцвэржүүлэлт” бий болгохоор төсөөлж буй. АНУ үйлдвэрлэлийн салбараа сэргээж, харин БНХАУ дотоодын хэрэглээгээ дэмжих замаар АНУ-ын хүлээдэг худалдааны алдагдлыг даацтай бууруулах нь Дональд Трампын чин хүсэл.

    Хэдий тийм боловч Хятадын Коммунист нам огт өөрийг төсөөлж байна. Үнэндээ Бээжингийнхэнд Дональд Трампын мөрөөдөл бол уран зөгнөл төдий гэдгийг Хятадын Коммунист намын сүүлд зурагласан эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө харуулж байна. Өрхийн зарцуулалтыг нэгдүгээрт тавьж дэмжихийн оронд Хятадын Коммунист нам  үйлдвэрлэлд суурилсан хөгжлийн загвараа улам бэхжүүлж, “орчин үеийн аж үйлдвэрийн систем” байгуулахыг тэргүүн зорилтоор сонгожээ. Одоо дуусгавар болж буй таван жилийн төлөвлөгөөнд энэ зорилт хоёрдугаарт бичигддэг.

    Хятадын Коммунист намын IV бүгд хурлын төгсгөлд буюу өнгөрсөн пүрэв гарагт тус улсын эдийн засгийн XV таван жилийн төлөвлөгөөний ерөнхий тойм танилцуулагдсан юм. 2026-2030 оныг хамрах шинэ төлөвлөгөөнд “шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ноён оргилыг эрхшээх”-ийг дэд тэргүүн зорилтоор тавьсан бол дотоодын эрэлтийг одоогийнхтой ижил буюу гутгаар зорилт болгожээ.

    БНХАУ эрэлт, ажлын байр, ашгийн үзүүлэлтээ өсгөе гэвэл үйлчилгээний салбарынхаа хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг олон жилийн турш бичсэн "JPMorgan Chase"-ийн эдийн засагчид шинэ төлөвлөгөөнд “үйлчилгээний салбар аж үйлдвэрийн дараа хоёрдугаарт хэвээр” үлдэж байгааг онцолж байна.

    Энэ бүгдээс харвал пүрэв гарагт БНСУ-ын Кёнжү хотод эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын нүүр тулсан уулзалтаас дорвитой тохиролцоо хүлээх хэрэггүй бололтой.

    “БНХАУ үйлдвэрлэлээр дамжуулан өсөлтөд хөтлөх бодлогоо улам бэхжүүлнэ гэж үзвэл АНУ, Европ болон бусад том улсуудын зүгээс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд БНХАУ-ыг чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын хязгаарлалтаа улам нэмэх магадлалтай” гэж “Trivium China” онцолжээ.

    28-1.JPG

     

    Chris Anstey

    Cэтгэгдэл бичих