logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Rio Tinto” $139 саяыг төлж, хөрөнгө оруулагчдын нэхэмжлэлийг хаах тохиролцоог шүүхээс зөвшөөрөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 27 15:30
    1648

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хөрөнгө оруулагчдын бүлгийг төлөөлж буй хуулийн фирм 139 сая ам.долларын дүнгийн 13 хувийг өмгөөллийн хөлсөнд авна

    (Bloomberg) -- “Rio Tinto” групп  хуучин “Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын гаргасан шүүхийн нэхэмжлэлд 138.75 сая ам.доллар төлж хаах тохиролцоонд АНУ-ын Холбооны шүүгч эцсийн зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр “Rio Tinto” компани Оюутолгойн гүний уурхайн төслийн явцад үүссэн асуудлыг хөрөнгө оруулагчдаасаа нуун дарагдуулсан гэсэн үндэслэл бүхий бараг таван жил үргэлжилсэн хуулийн асуудлыг нэг мөр болгож байгаа юм.

    Хөрөнгө оруулагчдын бүлгийг төлөөлж буй хуулийн фирм 139 сая ам.долларын дүнгийн 13 хувь буюу 18 сая ам.долларыг өмгөөллийн хөлсөнд авах юм байна. Мөн хууль шүүхийн ажиллагааны зардал болох бараг 2.22 сая ам.доллар, тохиролцооны дундын санд хуримтлагдсан аливаа хүүгийн төлбөрийг нэмж олгох ёстой гэж Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн шүүхийн шүүгч Льюис Лиман пүрэв гарагт мэдээлжээ.

    "Pentwater Funds" гэгдэх хувийн хөрөнгө оруулалтын сангуудаас бүрдсэн бүлэг дээрх маргаанд нэхэмжлэгч гаргагч талаар оролцсон юм. Нэхэмжлэлд дурдсанаар “Turquoise Hill Resources” болон тухайн үед дийлэнх хувьцааг нь эзэмшиж байсан “Rio Tinto” компани "Оюутолгой" зэс-алтны уурхайн хөгжүүлэлтийн явцыг ташаа мэдээлсэн, зардлын өсөлт болон төслийн саатлын талаар мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзжээ.

    Манхэттэний Холбооны шүүгч 2022 онд “Turquoise Hill Resources” болон бусад зарим холбогдогчийг хэрэгт хамааралгүй болгосон тул 2024 оны шинэчилсэн нэхэмжлэлд “Turquoise Hill Resources”-ийг оруулаагүй байна. Тухайн онд “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан авсан юм.

     

     Gillian R. Brassil

    Cэтгэгдэл бичих