logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп “Binance”-ийн үүсгэн байгуулагч Жао Чанпэнд өршөөл үзүүлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 27 08:35
    283

    Зургийг: David Ryder/Bloomberg

    Жао Чанпэн АНУ-ын Засгийн газартай хийсэн тохиролцооны үр дүнд 4.3 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх, дөрвөн сар хоригдох ялаар шийтгүүлжээ

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Binance” крипто биржийн хамтран үүсгэн байгуулагч Жао Чанпэнд өршөөл үзүүллээ. Дональд Трампын засаг захиргаанаас криптовалютын салбарыг ивээлдээ авч, салбарын нөлөө бүхий зарим эрхмүүдийг хууль шүүхийн асуудлаас чөлөөлөх ээлжит томоохон алхам нь энэ болж байна.

    Өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Жао Чанпэнийг "хавчин гадуурхсан" бөгөөд "олон сайн хүмүүсийн хүсэлтийн дагуу түүнд өршөөл үзүүлсэн" болохоо Дональд Трамп сэтгүүлчдэд ярьжээ.

    Үүнээс өмнө тэрбээр "dark web" дэх худалдааны платформ “Silk Road”-ийн үүсгэн байгуулагч, бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Росс Улбрихт болон BitMEX крипто биржийн үүсгэн байгуулагчдад өршөөл үзүүлээд байсан юм.

    Дэлхийн криптовалютын хамгийн том бирж “Binance”-ийг 2017 онд үүсгэн байгуулсан Жао Чанпэн буюу CZ нь мөнгө угаалтын эсрэг шаардлагатай арга хэмжээг платформдоо нэвтрүүлээгүй шалтгаанаар буруутгагдаж, хожим гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. АНУ-ын Засгийн газартай хийсэн тохиролцооны үр дүнд тэрбээр 4.3 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх, дөрвөн сар хоригдох ялаар шийтгүүлж байв.

     

    Olga Kharif, Ryan Weeks

    Cэтгэгдэл бичих