logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОХУ-ын газрын тосны 2 компанид ногдуулсан Дональд Трампын хориг БНХАУ, БНЭУ-ын зах зээлийг доргиолоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 24 08:45
    1413

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ-ын газрын тосны магнат “Rosneft” болон “Lukoil” компаниуд АНУ-ын “Хар жагсаалт”-д орсноор БНЭУ-ын ОХУ-аас авах газрын тосны урсгал бараг тэглэгдэхээр байгааг Энэтхэгийн газрын тосны салбарын албан тушаалтан “Bloomberg”-т мэдээлжээ.

    Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын хямд газрын тосны томоохон худалдан авагч болоод буй БНЭУ энэ он гарсаар түүхий газрын тосны хэрэгцээнийхээ 36 хувийг ОХУ-ын импортоор хангасан байна. Иймд тус улсын боловсруулах үйлдвэрүүд импортын өөр эх үүсвэр яаралтай хайх шаардлагатай болох төлөвтэй байгаа аж.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг арга хэмжээгээ ийнхүү өргөтгөсөн нь БНХАУ-ын газрын тосны зах зээлийг мөн доргиолоо. Газрын тосныхоо 20 хувийг ОХУ-аас авдаг тус улсын Төрийн болон хувийн өмчийн боловсруулах үйлдвэрүүд дам хоригт өртөх, өөрөөр хэлбэл барууны төлбөр тооцооны систем, тээвэрлэлт, даатгалын сүлжээг ашиглах боломжгүй болох дарамтад орж байна.

    АНУ-ын шинэ хоригийн дагуу компаниуд ирэх 11 дүгээр сарын 21-нээс өмнө “Rosneft”, “Lukoil”-той байгуулсан худалдааны гэрээгээ цуцлах ёстой бол Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээг хэрхэх нь тодорхойгүй байна.

    Cэтгэгдэл бичих