
Зургийг: asianbatterymetals.com
Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийж буй “Asian Battery Metals” компани 142.86 ширхэг шинэ хувьцаа санал болгож, зургаан сая австрали долларын хөрөнгө босгосноо мэдээллээ. Ингэснээр тус компани зэс-никелийн "Ямбат" болон "Баян сайр" төслүүдийнхээ хайгуул, нөөцийн үнэлгээний ажлыг үргэлжлүүлэх, мөн зэс-алтны "Майхан уул" төслийг худалдан авах хэлцлийн техник, хууль эрх зүйн магадлан шинжилгээг хийхэд шаардлагатай санхүүжилтээ бүрдүүлснээ онцолж байна.
Нэгж тус бүрийг нь 4.2 центээр үнэлсэн “CDI” төрлийн хувьцааг Австралийн Хөрөнгийн биржээр дамжуулан санал болгосон нь тус компанийн шинэ, хуучин хөрөнгө оруулагчдын дунд өндөр эрэлттэй байж, захиалга нь нийлүүлэлтээсээ давсныг мөн мэдээлжээ.
Сүүлд “Asian Battery Metals” компани "Майхан уул" төслийн шинэ өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт бүхий 34.3 метрийн зузаантай сульфидын томоохон бүс огтолсноо мэдээлж байсан юм.