logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “iPhone 17” АНУ, БНХАУ-ын зах зээлд өмнөх загвараасаа 14 хувиар өндөр борлуулалттай байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 21 09:35
    757

    Зургийг: Kena Betancur/Bloomberg

    (Bloomberg) -- “Apple”-ийн шинэ “iPhone” цувралын борлуулалт эрчтэй эхэлж, ялангуяа энгийн загвар нь хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй байна.

    АНУ болон БНХАУ-ын зах зээлд “iPhone 17” цувралын худалдаанд гарсан эхний 10 хоногийн борлуулалт нь “iPhone 16”-ийн ижил хугацааны борлуулалтаас 14 хувиар илүү байгааг “Counterpoint Research” мэдээлж байна.

    Тэр дундаа 799 ам.долларын үнэтэй, энгийн “iPhone 17” загварын гар утасны БНХАУ дахь борлуулалт өмнөх загвартай нь харьцуулбал бараг хоёр дахин илүү байгаа аж.

    Дэлгэцийн хүчин чадал болон багтаамж нэмэгдсэн, мөн шинэ A19 чипээр тоноглогдсон нь тус загварт хэрэглэгчид илүү татагдах шалтгаан болж буйг “Counterpoint Research”-ийн шинжээчид онцолжээ.

    APPLE.png

    Үүний зэрэгцээ “Apple”-ийн хувьцааны ханш даваа гарагт шинэ дээд түвшинд  хүрлээ. Тодруулбал: хувьцааны ханш нь 3.9 хувиар өсөж, 262.24 ам.доллар хүрсэн нь 2024 оны 12 дугаар сараас хойших дээд түвшнийг давсан үзүүлэлт болж байна.

    “iPhone”-ийн шинэ загварын эрэлт өндөр байгаатай холбоотойгоор “Loop Capital” банк “Apple”-ийн хувьцааг худалдан авсан нь энэхүү өсөлтөд нөлөөлжээ.

    “Apple” компани энэ он гарсаар “S&P 500 Index”-т тааруу үзүүлэлттэй байсан юм. Тухайлбал: дөрөвдүгээр сард хувьцааны ханш нь 31 хувиар буурч, хамгийн доод түвшинд хүрч байсан ч түүнээс хойш хувьцааны ханш нь эргэн 50 гаруй хувиар өссөн байна.

     

    Vlad Savov, Ryan Vlastelica

    Cэтгэгдэл бичих