logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эрэлт суларснаар БНХАУ-ын нүүрс, гангийн үйлдвэрлэл IX сард дахин буурлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 20 15:15
    654

    Зургийг: Na Bian/Bloomberg

    БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл сүүлийн таван сар дараалан буурч, 2023 оны 12 дугаар сараас хойших доод түвшинд хүрээд байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын нүүрс, гангийн үйлдвэрлэл есдүгээр сард дахин буурсан үзүүлэлттэй гарлаа. Зах зээлд эрэлт суларч, мөн Засгийн газраас нь баримталж буй нийлүүлэлтийн илүүдэл, үнийн өрсөлдөөнийг бууруулах арга хэмжээ эрчимжсэн нь үүнд голлон нөлөөлсөн байна.

    Тус улсын эрх баригчид аюулгүй байдал, илүүдэл олборлолтын асуудал үүссэн уурхайнуудад хяналт шалгалтаа чангаруулснаар нүүрсний олборлолтын хэмжээ нь гурав дахь сардаа дараалан өмнөх оны мөн үеэс буурчээ. Түүнчлэн Бээжингийн овоо хараанд өртсөн өөр нэг түүхий эд болох гангийн үйлдвэрлэл сүүлийн таван сар дараалан агшиж, 2023 оны 12 дугаар сараас хойших доод түвшинд хүрээд байна.

    БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлснээр есдүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ нь 412 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурчээ. Хэдий тийм боловч оны эхний есөн сарын байдлаарх олборлолт өмнөх оны түвшнээс хоёр хувиар өндөр хэвээр байгаа тул 2025 онд олборлолт түүхэн дээд түвшнээ дахин шинэчлэх боломжтой байна. 

    Харин гангийн үйлдвэрлэл оны эхний есөн сард 2.9 хувиар, зөвхөн есдүгээр сард 4.6 хувиар буурч 73.5 сая тонн болсон үзүүлэлттэй байгаа аж.

    Салбарын улирлын шинжтэй идэвхжилийг үл харгалзан эрэлт сул байж, мөн түүхий эдийн өртөг өссөнөөр үйлдвэрүүдийн маржин муудсан нь БНХАУ-ын гангийн гарц буурахад нөлөөлсөн байна.

    Cэтгэгдэл бичих