logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto” компани “Pentwater Capital Management”-ийн нэхэмжлэлд $139 саяыг төлөх тохиролцоог шүүх хүлээн авна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 16 15:50
    640

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    “Rio Tinto” компани 138.75 сая ам.доллар төлж, Оюутолгойн гүний уурхайн төсөлтэй холбоотой шүүхийн нэхэмжлэлийг хаах тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн болохоо АНУ-ын шүүгч мэдэгдсэн байна.

    2018-2019 оны хооронд “Pentwater Capital Management” зэрэг “Turquouse Hill Resources” компанийн хуучин хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн бүлэг “Rio Tinto”-ийг Оюутолгойн гүний уурхайн төслийн явцад үүссэн асуудлыг хөрөнгө оруулагчдаасаа нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаад байсан юм.

    Өнгөрсөн зургаадугаар сард “Rio Тinto” нэхэмжлэл гаргагч талтай урьдчилсан тохиролцоонд хүрсэн тул Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн шүүгч Льюис Лиманы зөвшөөрлийг авснаар хэрэг шийдвэрлэгдэх байсан аж.

    Лхагва гарагт болсон хурлын үеэр шүүгч Льюис Лиман хүсэлтийг хүлээн авахад бэлэн болохоо мэдэгдсэн ч хувьцаа эзэмшигчдийн өмгөөлөгчдөөс авах нэмэлт мэдээлэл хүлээгдэж байгаа учраас албан ёсны шийдвэр гаргаагүй байна.

    Cэтгэгдэл бичих