logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 15 16:30
    153

    Зургийг: mrt.gov.mn

    Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, хоёр өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт орчим гүүрэн байгууламжтай байна

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтэд зориулж дотоодын зах зээлд богино хугацаатай  300 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоол баталснаа Засгийн газар мэдээллээ.

    Төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтад нийт 850.4 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл санхүүжилтийг Олон Улсын Санхүүгийн Корпорацтай (IFC) хамтран шийдвэрлэхээр ажиллаж буйг тодотгов. Санхүүжилт бүрэн шийдэгдэх хүртэлх шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бондоор татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

    Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна. Одоогоор доод бүтцийн газар шорооны ажил 93.5 хувьтай, ус дамжуулах хоолойн ажил 81.4 хувьтай, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих