logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монголын цэвэр эрчим хүчний шилжилтэд €1 тэрбумын санхүүжилт олгоно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 15 11:00
    104

    Зургийг: eib.org

    Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны дэмжлэгээр нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэж буйг Сангийн яамнаас мэдээллээ.

    Аравдугаар сарын 15-ны өдөр эхлэх "Монгол-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр Засгийн газар Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөгжлийн санхүүжүүлэлтийн нэгж “EIB Global”-тай Монгол Улсын ногоон шилжилт, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжүүлэлтийг эрчимжүүлэхэд нэг тэрбум еврогийн эх үүсвэрийг батлах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах аж.

    Энэхүү хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрч, Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болохыг Эдийн засаг, хөгжлийн яам онцолж байна.

    Монгол Улс Европын Хөрөнгө Оруулалтын Банктай 2014 оноос хойш хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт аваад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих