logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тим Кук “Labubu”-ийн үзэсгэлэнд зочилсны дараа “Pop Mart”-ийн хувьцааны ханш хурдацтай сэргэлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 15 08:40
    253

    Зургийг: Na Bian/Bloomberg

    (Bloomberg) -- “Apple” компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук “Labubu” хүүхэлдэйний үзэсгэлэнд зочилсон нь БНХАУ-ын “Pop Mart International Group”-д хөрөнгө оруулагчдын сонирхол дахин чиглэхэд дэм болж, улмаар компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр сарын дээд дүнгээр өсжээ.

    Тус компанийн Хонконгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш мягмар гарагийн арилжаагаар 6.1 хүртэлх хувиар өсөж, “Hang Seng China Enterprises “индексийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаануудын тоонд багтсан байна. БНХАУ-д зочилж буй Тим Кук Шанхай хотноо “Pop Mart”-ийн "The Monsters" цувралын 10 жилийн ойн үзэсгэлэнг үзэж сонирхсон аж.

    814x-1.png

    “Pop Mart”-ийн хувьцааны ханш энэ онд гурав дахин өсөөд байсан ч дэлхий даяар "Labubu" хүүхэлдэйний байлдан дагуулалт намжсанаар хувьцаа нь дагаад хөрсөн юм. Мягмар гарагийн өсөлтийг үл харгалзан тус компанийн хувьцааны ханш наймдугаар сарын оргил түвшнээсээ 20 орчим хувиар доогуур хэвээр байна.

     

    Charlotte Yang

    Cэтгэгдэл бичих