
Зургийг: VW Pics/Universal Images Group Editorial/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Сансарт нарны гэрлийг өөр дээрээ ойлгож, шөнийн цагаар дэлхий рүү тусгах зориулалттай хиймэл дагуул хөгжүүлж буй стартап одон орон судлаачдын дунд маргаан дагуулах болжээ.
Калифорнид төвтэй “Reflect Orbital” стартап нь нарны тусгалын чиглэлийг өөрчилж, дэлхий дээрх тодорхой цэгт тусгах замаар нарны цахилгаан станцууд шөнийн цагаар ч цэнэг хураах боломжийг бүрдүүлэхээр зорьж буй. Тус компани 2026 онд үзүүлэнгийн хиймэл дагуул хөөргөхөөр саяхан АНУ-ын Харилцаа холбооны комиссоос зөвшөөрөл хүсээд байгаа аж.
Түүнчлэн ирэх хоёр жилд дахин 10 гаруй хиймэл дагуул хөөргөх бөгөөд 2030 он гэхэд сансарт 4000 хиймэл дагуултай болсон байх зорилт тавьснаа “Reflect Orbital” мэдээлжээ. Хэдийгээр энэхүү төсөл нарны цахилгаан станцуудын ажиллах цагийг уртасгах давуу талтай ч одон орон судлаачид гэрлийн бохирдолгүй шөнийн тэнгэрт түшиглэдэг судалгааны ажилд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж байна.
"Энэ төрлийн 4000 хиймэл дагуулын хүчээр шөнийн цагт дэлхийн гадаргыг гэрэлтүүлэх нь хамгийн орчин үеийн, гадаргад суурилсан оптик астрономийн дэвшлийг үгүй хийх ч боломжтой" хэмээн “Rubin Observatory” судалгааны төвийн Ахлах эрдэмтэн Энтони Тайсон онцолсон байна.
Coco Liu