logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “HSBC Holdings” компани “Hang Seng Bank”-ийг $37 тэрбумаар үнэлж, хаалттай компани болгохоор төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 09 16:05
    708

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    “Hang Seng Bank”-ийн үл хөдлөх хөрөнгийн салбарын чанаргүй зээлийн дүн 25 тэрбум хонконг доллар хүрчээ

    (Bloomberg) -- “HSBC Holdings” компани “Hang Seng Bank”-ийг $37 тэрбумаар үнэлж, хаалттай компани болгохоор төлөвлөжээ. “Hang Seng Bank”-ийн нэгж хувьцааг 155 хонконг доллароор үнэлсэн нь сүүлийн хаалтын ханшаас нь 30 хувиар өндөр дүн болж байгааг “HSBC Holdings” мэдээллээ.

    Одоогоор “HSBC Holdings” “Hang Seng Bank”-ийн 63 хувийг эзэмшиж байгаа бөгөөд энэ удаад тус банкны үлдсэн хувьцаануудыг худалдан авахаар санал тавьж буй. Үлдсэн хувьцааг нь худалдан авахад “HSBC Holdings” 14 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар байгаа аж.

    Хэлцэл амжилттай болбол “Hang Seng Bank”-ийн арилжаалагдаж буй хувьцаанууд биржийн бүртгэлээс хасагдах юм.

    "Энэхүү томоохон хөрөнгө оруулалт нь Хонконгийн эдийн засгийн төлөө бидний хүлээсэн үүрэг хариуцлагыг батлан харуулж байна" гэж “HSBC Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Элхедери “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.

    Дээрх мэдээллийн дараа “Hang Seng Bank”-ийн хувьцааны ханш Хонконгийн биржийн үдээс өмнөх арилжаагаар 26 хувиар өссөн бол “HSBC Holdings”-ийн хувьцааны ханш зургаан хувиар унасан байна.

    Хонконгийн зах зээлд шинэ хувьцаа гаргалт, хэлцлүүд эрс идэвхжээд буй энэ үед “HSBC Holdings” томоохон мөрий тавьж байна. Хэдий тийм боловч Хонконгт үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт банк санхүүгийн салбарт нь дарамт болж байгаа аж.

    “HSBC Holdings” компанийн хувьд “Hang Seng Bank”-ийг үл хөдлөх хөрөнгийн чанаргүй зээлүүдээ шилжүүлэхийг шахсаар иржээ.

    “Hang Seng Bank”-ийн тайлан тэнцэлд тус салбарын чанаргүй зээлийн дүн 2025 оны зургаадугаар сарын байдлаар 25 тэрбум хонконг доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 85 хувиар өссөн дүн болж байна. 

     

     Ambereen Choudhury, Denise Wee

    Cэтгэгдэл бичих