logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню огцорсноор тус улс 2 жилийн дотор 6 Засгийн газрын нүүр үзэхээр болов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 06 16:50
    395

    Зургийг: Bloomberg

    Даваа гарагт БНФУ-ын Ерөнхий сайд Себастьян Лекорню албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа зарласнаар тус улсад үүсээд буй улс төрийн хямрал улам гүнзгийрлээ.

    Үүнээс нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч Эммануэль Макрон Засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсан нь сөрөг хүчний намууд болон өөрийн дэмжигчдийнх нь зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарснаар түүний сар хүрэхгүй хугацааны өмнө Ерөнхий сайдаар томилоод байсан Себастьян Лекорню гарцгүй байдалд орсон аж. Тодруулбал: шинэ кабинетын бүрэлдэхүүн өмнөх Ерөнхий сайд Франсуа Байругийн кабинетаас бараг өөрчлөгдөөгүй байсан нь хууль тогтоогчдын эсэргүүцлийн шалтгаан болсон байна.

    unnamed.jpg

    2024 оны долоодугаар сард болсон ээлжит бус сонгуулиар Францын Парламентад аливаа нам, эвсэл үнэмлэхүй олонх болж чадаагүйгээс улс төрийн хуваагдал үүсэж, төсөв батлах зэрэг нэн чухал шийдвэрүүд гацаанд орох болж, улмаар тус улс сүүлийн хоёр жилийн дотор таван Засгийн газар солиод байсан юм.

    Евро бүсэд хамгийн өндөрт тооцогдох болсон төсвийн алдагдлаа бууруулахын тулд Франц улсын Засгийн газар зардлаа танах, татвар нэмэгдүүлэх арга хэмжээ төлөвлөсөн нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй.

    Францын өмнөх хоёр Ерөнхий сайд чухам энэ асуудлаас болж төсвөө батлуулж чадалгүй огцорсон бол энэ удаа Себастьян Лекорню ч мөн хүчин мөхөстсөн байна. Ням гарагт Францын Социалист намын дарга Оливье Форе шинэ Засгийн газарт легитим чанар үлдээгүйг онцолж, "Бид урьд өмнө байгаагүй улс төрийн хямралын гэрч болж байна" хэмээжээ.

    Cэтгэгдэл бичих