logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    ERD: Зэс, молибденийн "Зуун мод" ордын нөөцийн хэмжээ шинэ тооцооллоор эрс нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 03 14:45
    539

    Зургийг: erdene.com

    “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 213 хувиар өсөж, 2021 оны I сарын дээд түвшинд дөхөв

    Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Баянхонгор аймаг дахь зэс, молибденийн "Зуун мод" төслийнхөө нөөцийг шинэчлэн судалж, нөөцийн хэмжээ өмнөх тооцооллоос нь эрс нэмэгдсэнийг танилцууллаа. Үүний дараа тус компанийн Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш долоо гаруй хувиар өсөөд байна.

    Шинэчилсэн тооцооллоор "Зуун мод" төслийн молибденийн баттай болон бодит нөөц 22 хувиар өсөж, 333 сая фунт (151 мянган тонн) болсон бол боломжит нөөц нь 95 хувиар өсөж, 300 сая фунт хүрснийг тэмдэглэжээ. Харин зэсийн баттай болон бодит нөөц нь 16 хувиар нэмэгдэж 384 сая фунт (174 мянган тонн), боломжит нөөц нь 75 хувиар нэмэгдэж, 350 сая фунт болсон байна.

    Ингэснээр "Энэхүү төсөл нь Ази тивийн молибден-зэсийн хөгжүүлэлт хийгдэхгүй хамгийн том ордуудын нэг болох нь дахин батлагдаж байна" гэж “Erdene Resource Development”-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли онцолсон байна.

    ERD-SHARE-PRICE-OK-GFX.jpg

    Тус компани 2025 оны IV улиралд төслийг тэлэх боломжуудыг судалж, хүдрийн бүтэц болон агуулгыг илүү нарийн тодорхойлох өрөмдлөгийн ажлууд хийхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн "Зуун мод" ордоос баруун хойд зүгт 2.2 км зайтай оршдог "Хөвийн хар" талбайгаас өмнө илрүүлсэн зэс, мөнгөний эрдэсжилтийг бататгах шинэ өрөмдлөг хийх юм байна.

    "Зуун мод" орд нь бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн саяхан олборлолт эхлүүлсэн "Баян Хөндий" алтны уурхайгаас 35 км-ийн зайд, дэлхийд молибденийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын хилээс 180 км зайд байрладаг.

    Анхны алтны олборлолтоо эхлүүлэхтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш эрс өссөөр 2011 оны нэгдүгээр сарын дээд түвшинд ойртоод байгаа юм. Энэ он гарсаар “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 213 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь эргэн нэг их наяд ам.доллар даваад байна.

    Cэтгэгдэл бичих