logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “OpenAI” үнэлгээгээрээ “SpaceX”-ийг гүйцэж, дэлхийн хамгийн том стартап боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 02 16:52
    836

    Зургийг: Bloomberg/ Yuichi Yamazaki/AFP/Getty Images

    “OpenAI”-ийн үнэлгээ богино хугацаанд эрчимтэй өссөн нь хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдэд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг харуулж байна

    “OpenAI” компани ажилтнуудынхнаа эзэмшлийн хувьцааг зарах хэлцэл амжилттай зохион байгуулснаар зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.доллар давсан байна. Ингэснээр тус компани Илон Маскийн “SpaceX”-ийг үнэлгээгээрээ ардаа орхиж, дэлхийн хамгийн том стартап боллоо.

    “OpenAI”-ийн одоогийн болон ажиллаж байсан ажилтнуудынх нь эзэмшиж байсан нийт 6.6 тэрбум ам.долларын дүн бүхий хувьцааг “Thrive Capital”, “Softbank Group”, “Dragoneer Investment”, “MGX”, “T.Rowe Price” зэрэг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зарсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Үүнээс өмнө буюу энэ оны эхээр тус компани “SoftBank” зэрэг хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татсанаар зах зээлийн үнэлгээгээ 300 тэрбум ам.доллар хүргэж байв.

    unnamed.jpg

    FOMO хүчтэй

    Үнэлгээ нь ийнхүү богино хугацаанд эрчимтэй өссөн нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрлэлд хувьсгал хийх потенциалтай хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдэд хөрөнгө оруулах сонирхол маш өндөр байгааг харуулж байна. Хиймэл оюуны шуургалсан өсөлтөөс хоцрохоос эмээсэн хөрөнгө оруулагчид тус салбарт үүсэж болзошгүй хөөсрөлтийг үл хайхарч буйг шинжээчид анхааруулж байгаа юм.

    Хэдийгээр “OpenAI” ашигт ажиллагаанд хараахан хүрээгүй ч АНУ-д олон тэрбум ам.долларын өртөгтэй хиймэл оюуны дэд бүтэц бүтээн байгуулахаар “Oracle”, “Samsung”, “SK Hynix” зэрэг компанитай томоохон гэрээнүүд үзэглээд байна. Тус компанийн дата төвийн төслүүдэд хамтран ажиллахаар болсон тэдгээр чип үйлдвэрлэгчдийн хувьцаа мөн сүүлийн өдрүүдэд цойлж буй.

    STARGATE-GFX.png

    Эцсийн эцэст ашиг

    “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн компаниа ашгийн төлөөх үйл ажиллагаатай уламжлалт компанийн хэлбэрт шилжүүлэхээр "Microsoft"-той хэлэлцээ хийж буй эргэлтийн цаг үе өдгөө тохиож байна. 2015 онд “OpenAI” хиймэл оюуныг “зөвхөн хүн төрөлхтний тусын тулд” хөгжүүлэх зорилготой ашгийн бус компанийн хэлбэрээр байгуулагдаж байв. Тэгвэл хэлбэрээ өөрчилснөөр тус компани хоёр хуулийн этгээдээс бүрддэг болж, ашгийн бус нэгж нь ашгийн төлөөх нэгжээ удирддаг болох аж.

    “OpenAI”-ийн хамтран үүсгэн байгуулагчид болох Сэм Олтмэн, Илон Маск нар хоёул хиймэл оюунаас хүн төрөлхтний оршин тогтнолд заналхийлж болзошгүй аюулын талаар ярьж байв. Илон Маск 2019 онд компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гарсан бөгөөд сүүлд “OpenAI”-ийг өөрт нь өгсөн амлалтаа зөрчиж, анхны зорилгоосоо хазайсан хэмээн буруутгаж байлаа.

    Cэтгэгдэл бичих