logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Kazatomprom” биржид шинээр давхар бүртгэлтэй болохоор төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 02 14:30
    377

    Зургийг: kazatomprom.kz

    Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч, Казахстаны Төрийн өмчит “Kazatomprom” компани биржид шинээр давхар бүртгэлтэй болох замаар үнэлгээгээ өсгөхөөр төлөвлөж байгаагаа мэдээллээ.

    Одоогоор төрөл бүрийн сонголтууд судалж буй ч эцсийн шийдвэр хараахан гараагүйг тус компанийн Гүйцэтгэх захирал Мейржан Юссупов онцолсон байна.

    Дэлхийн ураны нийт үйлдвэрлэлийн 20 хувийг бүрдүүлдэг тус компани 2018 онд Казахстан болон Лондоны Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлжээ. Түүнээс хойш хувьцааны ханш нь гол өрсөлдөгч болох Канадын “Cameco” компанийн хувьцаанаас доогуур хэвээр байна.

    Сүүлийн жилүүдэд “Kazatomprom” компани нийлүүлэлтээ хязгаарлах замаар борлуулалтын үнээ дэмжих стратеги баримталж буй. Цаашид биет хэмжээнээс илүү бүтээгдэхүүний үнэ цэнийг чухалчлах бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэж Мейржан Юссупов онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих