logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын Засгийн газар санхүүжилтгүй болсноос үүдэх үр дагаврыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 02 09:00
    497

    Зургийг: Al Drago/Bloomberg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын хугацаанд гурав дахь удаагаа Засгийн газрынх нь санхүүжилт тасарч байна

    (Bloomberg) -- АНУ-ын Конгресс мягмар гарагийн 00:00 цагаас өмнө төсвөө баталж чадаагүйгээс Засгийн газар нь санхүүжилтгүй болж, сүүлийн долоон жилд анх удаа “shutdown” буюу тэг зогсолтод орлоо.

    Цагаан ордны төсвийн албанаас Засгийн газрын агентлагуудад санхүүжилт тасалдсан үед ажиллах төлөвлөгөө гаргахыг даалгасан тул тус улсад шүүх, цагдаа зэрэг нэн чухал үйлчилгээнээс бусад бүх Төрийн үйлчилгээ зогсож байна. Ингэснээр 750 мянга гаруй Төрийн албан хаагч түр хугацаанд ажилгүй болох тооцоололтой байгаа тул эдийн засагт үзүүлэх нөлөө нь төдий чинээ их байх аж.

    unnamed.jpg

    Бүгд Найрамдах нам, Ардчилсан намын сенатууд эрүүл мэндийн салбарт олгох татаасны төсөв дээр тохиролцоонд хүрч чадаагүйгээс ийнхүү гацаанд оржээ. Хоёр нам асуудалд харилцан нэгнээ буруутгаж, 2026 оны сонгуульд ашиглах мессежээ бэлтгэж буй нь байдлыг бүр ч дордуулсан аж.

    Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын хугацаанд гурав дахь удаагаа Засгийн газрынх нь санхүүжилт тасарсан нь энэ болж байна. Тэрбээр энэ удаагийн “shutdown”-ийг ашиглан Төрийн албан хаагчдын дунд томоохон цомхотгол явуулах санаа цухуйлгаж байв. Сүүлд 2018 онд АНУ-Мексикийн хил дээр хана барих төсвийн маргаанаас үүдсэн “shutdown” нийт 35 хоног үргэлжилж байсан удаатай.

    Олон улсын хөрөнгө оруулагчид энэхүү үйл явдлаас хөрөнгийн зах зээлд ирэх үр дагаварт хянуур бэлтгэж байна. Лхагва гарагт Азийн хувьцаанууд, АНУ-ын индексүүдийн фьючерс арилжаанд уналт давамгайллаа. Ам.долларын индекс дөрөв дэх өдрөө дараалан буурсан бол алтны үнэ дахин дээд түвшнээ шинэчилсэн байна. Мөн зах зээлийн савлагааг таамагладаг “Cboe Volatility Index” 17.28 хүртэлх нэгжээр огцом дээшилжээ. Хэрэв тэг зогсолт удаан үргэлжилбэл алтны үнэ үргэлжлэн өсөж, унц нь 4000 ам.доллар давна гэж шинжээчид үзэж байна. 

     

    Erik Wasson, Steven T. Dennis

    Cэтгэгдэл бичих