logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Нью-Йоркийн гүйгчид хотынхоо эдийн засагт бараг $1 тэрбумын хувь нэмэр оруулжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 01 16:30
    316

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- Нью-Йорк хотод гүйлтийн улирлын ид үе эхэлж, "Central Park"-аас эхлээд Бруклин, Бронксын гудамжнууд хүртэл хаа сайгүй өнгөлөг хувцастай гүйгчид харагдах болсон байна. Гол нь тэд өөрсдийн эрүүл мэндээ дэмжээд зогсохгүй үйлчилгээ, татварын орлого, бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан хотынхоо эдийн засгийг бас дэмжих болжээ.

    Гүйлтийн энэхүү "тэсрэлт" нь гуравдугаар сараар дуусгавар болсон санхүүгийн жилд Нью-Йоркийн эдийн засагт 934 сая ам.долларын хувь нэмэр оруулсныг марафон, гүйлтийн уралдаан зохион байгуулагч “New York Road Runners” байгууллага тооцоолжээ. Энэ нь таван жилийн өмнөхөөс 58 хувиар өссөн дүн болж буй аж.

    "Сүүлийн таван жилд, ялангуяа цар тахлаас хойш гүйлтийн хорхойтнууд эрс нэмэгдэж, хүмүүс гүйлтийг зөвхөн дасгал биш, харин эмчилгээний нэг төрөл гэж харах болсон. Ерөнхийдөө хотын нийгмийн бүтцийн маш том хэсэг болоод байна" хэмээн тус байгууллагын Гүйцэтгэх захирал Роб Симмелкаер онцолжээ.

    Өнгөрсөн оны Нью-Йоркийн марафон дангаараа 692 сая ам.долларын орлого олсон нь 2019 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна. Үүн дээр Нью-Йоркт ирж марафонд оролцсон хүмүүсийн зочид буудал, хоолны зардлыг оруулж тооцвол 287 сая ам.доллар, нийтийн тээврийн зардал болох 19 сая ам.доллар бас нэмэгдэх юм. Энэ оны Нью-Йоркийн марафон 11 дүгээр сарын хоёрны өдөр болохоор товлогдсон байна.

     

    Georgia Hall

    Cэтгэгдэл бичих