logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эдийн засгийн эрх чөлөөний индексээр байр ухарсаар буй Монгол Улс энэ чиглэлд хуультай болно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 29 09:00
    570

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улс Засгийн газрын хэмжээ, мөнгөний тогтвортой байдлын үзүүлэлтээр өмнөхөөс сайжирсан ч эрх зүйн систем ба өмчлөх эрхийн бүлэгт оноо алджээ

    Канадын “Fraser” хүрээлэнгийн 1970 оноос хойш жил бүр гаргаж буй Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийн энэ оны тайланд Монгол Улс 75 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноосоо зургаан байр ухарсан байна.

    Нийт 165 улс, бүс нутгийг эрэмбэлсэн тус индексэд Монгол Улс хоёрдугаар зэрэглэл буюу сайн түвшинд багтсан хэвээр байгаа ч 2023 оноос хойш 15 байраар хойшилж, Уганда, Бутан, Казахстан улсын ард бичигдэх болжээ.

    Тухайн улсын бодлого, институц нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж буй эсэхийг дүгнэдэг онооны систем нь таван үндсэн бүлэгт хуваагддаг. Тэдгээр нь Засгийн газрын хэмжээ, эрх зүйн систем ба өмчлөх эрх, мөнгөний тогтвортой байдал, олон улсад худалдаа хийх эрх чөлөө, зохицуулалтын орчин байна. Энэ онд Монгол Улс Засгийн газрын хэмжээ, мөнгөний тогтвортой байдлын үзүүлэлтээр өмнөхөөс сайжирсан ч эрх зүйн систем ба өмчлөх эрхийн бүлэгт оноо алдсан нь нийт оноог хойш татжээ.

    unnamed.jpg

    Эдийн засаг, хөгжлийн яамны судалгаагаар Монгол Улсад хүчин төгөлдөр 933 хууль байгаагаас бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй шууд болон шууд бусаар холбогдох 368 хууль бий. Гэвч эдгээрт бизнес эрхлэхийг хязгаарласан, хориглосон, нэмэлт шаардлага тавьсан, зайлшгүй шаардлагатайгаас бусад байдлаар зөвшөөрөл авахыг шаардсан зохицуулалт багагүй байна гэж дүгнэсэн байна.

    Бизнес дэх Төрийн оролцоог бууруулах, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх багц хуулийн төслийг Засгийн газар 10.31-нд УИХ-д өргөн барих бөгөөд энэ дунд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төсөл багтаж байгаа юм байна.

    29-1.JPG

    Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хувьд сургалт боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийн үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, технологийн шийдлүүдийн үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлж болохоор тусгасан байна.

    Мөн бизнес эрхлэгчээс гаргасан саналыг хэлэлцэж, зөвлөмж гаргах “Эдийн засгийн зөвлөл” байгуулах бөгөөд түүнийг Ерөнхий сайд ахална гэжээ. Хэдийгээр энэ нь түншлэлийг дэмжсэн зарчим, гомдол шийдвэрлэх механизм санал болгож байгаа ч хэрэгжилтийн талаар нарийвчилсан зохицуулалтгүй тул бизнесийнхэн өөрсдөө идэвхтэй оролцсоор байх шаардлагатайг Монгол дахь Америкийн худалдааны танхим тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих