logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Xiaomi” компани “iPhone 17”-той өрсөлдөх “Xiaomi 17” ухаалаг гар утсаа танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 26 16:50
    696

    Зургийг: Xiaomi

    “Xiaomi 17”-ийн энгийн хувилбар нь 4499 юанийн үнэтэй

    “Apple” компанийн шинээр танилцуулсан “iPhone 17” гар утас худалдаанд гарснаас хэдхэн өдрийн дараа БНХАУ-ын “Xiaomi” компани 630 ам.долларын үнэтэй, шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулж, энэхүү зах зээлд “Apple”-тай өрсөлдөх амбицаа тодотгон харууллаа.

    “Xiaomi 17” ухаалаг гар утас нь “iPhone”-той ижилхэн "Pro" болон "Pro Max" хувилбаруудтай бөгөөд энгийн хувилбарын үнэ нь 4499 юань (631 ам.доллар), топ хувилбар нь 5999 юанийн үнээр зарагдахыг тус компанийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Лэй Жунь онцолсон байна.

    Хоёр цаг үргэлжилсэн цахим танилцуулгын арга хэмжээний үеэр тэрбээр “Xiaomi 17”-ийн цэнэгээ барих хугацаа, дэлгэцийн нягтрал, камерын хүчин чадал зэргийг “iPhone”-ийн үзүүлэлтүүдтэй харьцуулан харуулж, өрсөлдөгч рүүгээ шууд дайралт хийжээ.

    Бээжинд төвтэй “Xiaomi” компани өндөр үнэтэй ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж буй. Хэдий тийм боловч өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 600 ам.доллароос дээш үнэтэй ухаалаг гар утасны нийт борлуулалтын 62 хувийг “Apple” компани бүрдүүлдэг бол “Xiaomi”-ийн эзлэх хувь нэг оронтой тоогоор хэмжигдэж байгааг “Counterpoint Research”-ийн судалгаа харуулж байна.

    Cэтгэгдэл бичих