logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Chery” Хонконгийн биржид IPO хийж, зах зээлийн үнэлгээ нь $25 тэрбум хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 25 16:40
    710

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “Chery” компани пүрэв гарагт Хонконгийн биржид хувьцааныхаа анхдагч арилжааг эхлүүлж, 9.1 тэрбум хонконг доллар буюу 1.2 тэрбум ам.доллар татан төвлөрүүллээ. Нэгж хувьцааны ханш нь арилжааны эхний өдөр 14 хүртэлх хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 25 тэрбум ам.доллар хүрч, нутаг нэгт өрсөлдөгч “Geely”-ийг дээрх үзүүлэлтээр ардаа орхижээ.

    Автомашины экспортоор 2003 оноос хойш улсдаа тасралтгүй тэргүүлсэн “Chery” IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөө гадаад зах зээл дэх тэлэлт, судалгаа хөгжүүлэлтийн ажилдаа зарцуулах аж.

    unnamed.webp

    Өнгөрсөн онд тус компани нийт үйлдвэрлэсэн автомашиныхаа 40 хувийг буюу 1.14 сая автомашиныг гадаадад экспортолсон байна. Тус компани мөн БНХАУ дахь үйлдвэрүүддээ “Jaguar”, “Land Rover” брэндийн автомашиныг угсардаг юм.

    Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцааны анхдагч арилжаа эрс сэргэсэн үеийг ашиглаж буй БНХАУ-ын ээлжит компани нь “Сhery” болж байна. Тус зах зээлд энэ онд IPO-оор татан төвлөрүүлсэн нийт дүн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд буй бөгөөд оны эцэс гэхэд 26 тэрбум ам.доллар хүрнэ гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих