
Зургийг: ett.mn
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сард нээсэн Цанхийн гурав дахь уурхайн өндөр чанартай коксжих нүүрсний нийлүүлэлтийг эхлүүлж байгаагаа мэдээллээ.
Тавантолгойн бүлэг ордын тус уурхайгаас олборлосон нүүрс нь ган, металлурги үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангадаг илчлэг өндөртэй ховор төрлийн нүүрс юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани шинэ бүтээгдэхүүнийг удахгүй болох БНХАУ-ын Үндэсний баярын үеэр Монголын Хөрөнгийн биржийн цахим дуудлага худалдаагаар арилжаалахаар төлөвлөжээ.
2024 онд тус компани Тавантолгойн ордын Цанхи, Бортээг, Оорцогийн хэсэгт үндсэн 12 давхраас 34 дэд давхраасны хэмжээнд нийт 117 багц үеийг нарийвчлан ялгаж, тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлэн, нийт 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 2024 онд 30 сая тонн нүүрс борлуулж, гурван тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Тус компани 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тонн хүрсэн бол 2024 онд нийт 150 сая тонн нүүрс олборложээ.