logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголын говиос өвөрмөц “бөмбөгөр” толгойтой үлэг гүрвэлийн чулуужсан яс бүтнээрээ олджээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 19 13:18
    373

    Зургийг: Nature

    Уг үлэг гүрвэл нь өнөө цагт маш бага судлагдсан "хамгийн нууцлаг" үлэг гүрвэлүүдийн нэг

    Эрдэмтэд Монголын нутгаас бөмбөгөр оройтой цул гавлын ясаараа ялгардаг пахицефалозавр хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж илрүүлсэн болохыг Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд мэдээлжээ.

    Бүтнээрээ олдсон тус араг яс нь 108-115 сая жилийн өмнөх үед хамаарч буй тул энэ төрлийн үлэг гүрвэлийн хамгийн эртний олдворт тооцогдож байна. Мөн пахицефалозаврын өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй төрөл зүйл тул эрдэмтэд "Zavacephale rinpoche" хэмээн шинээр нэрлээд байгаа аж.

    Олдворыг Монголын Шинжлэх ухааны академийн палеонтологич Ц.Чинзоригоор удирдуулсан баг Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хүрэн дух хэмээх газраас олсон байна.

    Цэрдийн галавын үед Ази, Хойд Америкт амьдарч байсан, хоёр хөлтэй, өвсөн тэжээлтэй пахицефалозавр үлэг гүрвэлийн талаар өнөө цагт маш бага судлагдсан бөгөөд "хамгийн нууцлаг" үлэг гүрвэлүүдийн нэг болохыг судалгаанд онцолжээ. Өмнө нь энэхүү үлэг гүрвэлийн өвөрмөц бөмбөгөр хэлбэртэй гавлын ясны олдворууд л дангаараа олдож байсан аж.

    Cэтгэгдэл бичих