logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Huawei" компани "Nvidia"-ийн ноёрхлыг сөрөх өндөр хүчин чадалтай AI чипийн технологи танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 19 09:31
    383

    Зургийг: Bloomberg

    БНХАУ-ын "Huawei Technologies" компани тооцооллын маш өндөр хүчин чадал бүхий хиймэл оюуны чипийн технологио танилцуулж, тус салбар дахь АНУ-ын "Nvidia" компанийн ноёрхлыг сөрөх алхам хийлээ

    (Bloomberg) -- "Huawei"-ийн хөгжүүлсэн “SuperPoD” хэмээх технологи нь тус компанийн “Ascend” брэндийн хиймэл оюунт чип бүхий 15,488 хүртэлх тооны график картыг холбож ажиллах чадалтайг мэдэгдэлдээ онцолсон байна. Энгийнээр хэлбэл олон тооны хиймэл оюунт чипийг багцалж, кластер үүсгэх замаар тооцоолон бодох хүчин чадлыг өсгөх технологи аж.

    Энэ оны эхээр "Huawei" компанийн үүсгэн байгуулагч Рэнь Жэнфэй Төрийн өмчит "People’s Daily" сонинд ярилцлага өгөхдөө тус компанийн хөгжүүлсэн дан чип нь хүчин чадлаар АНУ-ын үйлдвэрлэгчдийн түвшинд хүрээгүй хэвээр байгаа ч “кластерт суурилсан тооцоолол ашиглаж энэ зөрүүг нөхөх боломжтой” хэмээж байв.

    Компанийн хамгийн сүүлийн үеийн “Ascend” чип "Nvidia"-ийн шинэ чипүүдээс хүчин чадлаар дутуу тул дээрх технологи нь Huawei-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Ялангуяа АНУ-ын хоригоос шалтгаалж БНХАУ-ын компаниуд "Nvidia"-ийн хүчирхэг чипүүдийг ашиглах боломжгүй болсон энэ үед хиймэл оюуны бүтээгдэхүүн сургах, ажиллуулахад шаардлагатай хагас дамжуулагчийг дотоодынхоо технологиор хөгжүүлнэ гэсэн үг юм.

    _1x_1 (2).jpg

    Сүүлд БНХАУ-ын эрх баригчид хиймэл оюунд ашиглах боломжтой "Nvidia"-ийн “RTX Pro 6000D” хагас дамжуулагчийг импортолж хэрэглэхгүй байхыг компаниуддаа сануулсан байна. Хиймэл оюуны салбарын стандартад тооцогддог "Nvidia"-ийн техник хангамжаас хамааралтай байдлаа бууруулж, дотоодоосоо орлох технологийн хөгжүүлэлтийг дэмжих Бээжингийн бодлогыг энэ алхам харуулжээ.

    БНХАУ-ын компаниуд хиймэл оюуны технологи, чипийг эх орондоо хөгжүүлэхэд тогтвортой ахиц гаргаж буй мэдээллүүд нь сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын технологийн салбарын хувьцаанууд огцом өсөх түлхэц болж байна. Тухайлбал: "Alibaba" болон "Baidu" компани дотооддоо хөгжүүлсэн чипийн загвартаа чухал үйлчлүүлэгчид олсноо мэдээлж байсан бол БНХАУ-ын хиймэл оюуны чипийн нүүр царай гэгддэг "Cambricon Technologies"-ийн зах зээлийн үнэлгээ энэ онд цойлж буй.

    Cэтгэгдэл бичих