logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Устсан додо шувууг дахин амьдруулахаар ажиллаж буй стартап $120 саяын хөрөнгө оруулалт татлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 18 16:10
    286

    Зургийг: Colossal Biosciences

    Багадаа долоон жилийн дараа гэхэд додо шувууг амьдруулна

    (Bloomberg) -- Устаж үгүй болсон амьтдыг сэргээн амьдруулахаар ажиллаж буй “Colossal Biosciences” биотехнологийн компани нэрт кино найруулагч Питер Жэксон тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 120 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Шинэ санхүүжилтийн тодорхой хэсгийг тус компани АНУ-ын Техас муж дахь шувууны судалгааны байгууламждаа зарцуулах аж.

    “Colossal Biosciences” тагтааны анхдагч үр хөврөлийн эсийг лабораторид ургуулж чадсанаар энэ чиглэлд томоохон ахиц гаргаж, цаашид ховордсон шувуудын төрөл зүйлүүдийг хамгаалах, мөн додо зэрэг устаж үгүй болсон шувуудыг дахин амьдруулах боломжийг нээснээ онцолжээ. Дээрх технологийг ашиглан багадаа долоон жилийн дараа гэхэд додо шувууг амьдруулна гэсэн хүлээлттэй байгаагаа тус компанийн Гүйцэтгэх захирал Бен Ламм тодотгож байна.

    Шинэ хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр тус стартапын нийт татсан санхүүжилтийн дүн 555 сая ам.доллар болж, зах зээлийн үнэлгээ нь 10.3 тэрбум ам.доллар хүрч байна.

    Далласт төвтэй тус компани арслан зааныг дахин амьдруулах туршилтынхаа хүрээнд өнгөрсөн онд үслэг хулгана бүтээж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Мөн “Game of Thrones” цуврал дээр гардаг, 12 мянган жилийн өмнө устаж үгүй болсон чонын төрлийг дахин амьдруулж, гурван бэлтрэг төрүүлээд байгаагаа энэ онд зарласан юм.

    Cэтгэгдэл бичих