logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ОУЭХА: Ойрх Дорнод, Хойд Африкт түүхий газрын тосноос эрчим хүч гарган авах нь эрс буурна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 18 14:40
    132

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх төлөвтэй гэж ОУЭХА мэдээлэв

    Ойрх Дорнод болон Хойд Африкт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд түүхий газрын тос ашиглах явдал эрс буурч байна. Тиймээс Саудын Араб, Иракийн түүхий газрын тосны экспорт илүү өндөр үр өгөөжтэй салбаруудад чиглэх боломжтой болно гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээллээ.

    Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутагт 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний эрэлт 50 хувиар өсөх төлөвтэй байгаа ч эрчим хүчний үйлдвэрлэлд газрын тосны эзлэх хувь одоогийн 20 орчим хувиас ердөө таван хувь болж буурна гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг үзэж байна.

    Парист төвтэй тус агентлагийн пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр түүхий газрын тос шатааж, эрчим хүч гарган авах нь огцом буурах төлөвтэй байгаа аж.

    OPEC-ийн хамгийн том хоёр нийлүүлэгч болох Саудын Араб болон Ирак улс 2035 он гэхэд өдөрт 500 мянган баррель газрын тос нийлүүлж, түүний 220 орчим мянган баррель нь  дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлээс бусад илүү  үр ашигтай салбарт шилжих боломжтой болно гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих