logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 17 14:45
    354
    "Erdene Resource Development” компанийн хувьцааны ханш 11 хувиар өсөв

    "Баянхөндий" төслөө ашиглалтад оруулж, анхны алтаа тушаагаад буй “Erdene Resource Development” компанийн хувьцааны "алтан үе" тохиож байна.

    Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй тус компанийн нэгж хувьцааны ханш есдүгээр сарын 16-нд Торонтогийн арилжаагаар 15.22 хүртэлх хувиар өсөж,  8.68 канад доллар хүрсэн нь 2011 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойших дээд түвшин боллоо. Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сараас хойших нэг өдрийн хамгийн огцом өсөлт сүүлийн арилжаанд нь бүртгэгджээ.

    Торонтогийн биржид “Erdene Resource Development”-ийн хувьцаа энэ он гарсаар 157 хувь, нэг жилийн хугацаанд 196.5 хувиар цойлсон үзүүлэлтээрээ тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

    unnamed (1).jpg

    Харин Монголын Хөрөнгийн биржид өнөөдрийн арилжаагаар “Erdene Resource Development”-ийн нэгж хувьцааны ханш нь 9.68 хувиар өсөж, 20,500 төгрөг болсноор 2018 онд хоёрдогч зах зээлд анх арилжаалагдаж эхэлснээс хойших дээд түвшиндээ хүрсэн байна.

    Мөн хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 1.25 их наяд төгрөг хүрснээр Монголын Хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнэлгээтэй гурав дахь компани болж, ХААН Банк болон “Тавантолгой” ХК-ийн араас бичигдэж эхэлжээ.

    Ердөө 10 жилийн өмнө илэрч, 2019 онд олборлолтын лиценз нь олгогдож байсан "Баянхөндий" төслийн хөгжүүлэлт олон улсын жишигтэй харьцуулбал маш шуурхай явагдаж, 22 сарын хугацаанд ашиглалтад орсон юм.

    “Erdene Resource Development” компани шинэ ордоосоо жилд 85 мянган унц алт олборлох төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн ханшаар буюу унц нь 3600 ам.доллароор тооцвол жилд 300 сая гаруй ам.долларын алт борлуулах боломжтой аж.

    Cэтгэгдэл бичих