logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Вьетнам улс энэ онд БНХАУ-ын 3.5 сая, БНСУ-ын 2.9 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын дээд амжилтаа шинэчилжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 17 11:50
    498

    (Bloomberg) -- Вьетнам улс энэ онд хүлээн авсан жуулчдынхаа тоогоор түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэхэд БНХАУ-ын жуулчдын урсгал эрс нэмэгдсэн нь нөлөөлжээ. Он гарсаар нийт 3.5 сая хятад жуулчин хүлээн авснаараа тус улс Тайландыг гүйцэж, бүс нутагтаа Эх газрын Хятадын жуулчдын хамгийн их аялдаг чиглэл болж байна.

    Зохион байгуулалттай залиланд өртөх айдас, мөн өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын алдартай жүжигчин Тайландад барьцаалагдсан хэрэг нь хятад иргэдийн Тайландад аялах сонирхол буурахад нөлөөлж, улмаар 2025 он гарсаар тус улсад зочилсон БНХАУ-ын жуулчдын тоо 35 хувиар саарсан байна.

    Олон тэрбум ам.доллароор хэмжигдэх Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын зах зээлд томоохон шилжилт явагдаж буйн нэг жишээ нь энэ болж байна.  Жуулчид Вьетнам болон бусад хөрш улсуудыг нь сонгосноор Тайланд улсын хүлээх алдагдсан боломжийн өртөг 3.5 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг "China Trading Desk" тооцоолжээ.

    "БНХАУ-ын шинэ аялагчдын хувьд Вьетнам улс шинэлэг зүйл санал болгож байна. Хүний хөлд дарагдаагүй, үнэн бодитоороо байгаа мэдрэмжийг олон жуулчид Вьетнамаас авдаг" хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Субраманиа Бхатт онцолж байна.

    viet1.jpg

    2025 оны эхний найман сард Вьетнам улс нийт 14 сая гадаадын жуулчин хүлээн авснаар өмнөх жилүүдийн түвшнийг хэдийн хол давжээ. Тэдгээрээс хятад жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 44 хувиар өсөж, бүх улсыг тэргүүлсэн байна.

    Хятад жуулчид аялсан улсдаа харьцангуй их мөнгө зарцуулах хандлагатай байдаг нь Вьетнамын аялал жуулчлалын салбарын жижиглэн худалдааны орлого өмнөх оноос 51 хувиар цойлоход мөн нөлөөлсөн байна. Зах зээлийн шинжилгээний “BMI” фирмийн тооцооллоор Вьетнам улс энэ онд 22.6 сая жуулчин хүлээн авч, 2019 онд 18 сая жуулчин хүлээн авсан дээд амжилтаа эвдэх төлөвтэй байгаа аж.

     

    K Oanh Ha, Nguyen Xuan Quynh, Anuchit Nguyen

     

    Cэтгэгдэл бичих