logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОУВС Монгол Улсыг макро эдийн засгийн хямгач бодлого баримтлахыг зөвлөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 17 09:00
    787

    Зургийг: С.Батсайхан

    ОУВС Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болголоо

    Олон Улсын Валютын Сан дүрмийн IV заалтынхаа дагуу Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн дүгнэлт, тайлангаа танилцууллаа. Шинэ тайланд Монгол Улсын эдийн засаг энэ онд болон ирэх онд 5.5 хувийн өсөлттэй байх төсөөлөл гаргасан байна.

    Уул уурхайн өгөөж хадгалагдана

    Өмнөх төсөөлөлдөө 2025 онд зургаан хувиар өснө гэж тооцоолж байснаа ийнхүү бууруулахад оны эхний хагаст Монгол Улсын нүүрсний экспорт эрс уналттай байсан нь нөлөөлжээ. Хэдий тийм боловч хөдөө аж ахуйн салбарын эрчтэй сэргэлт, зэсийн олборлолт болоод экспортын сайн үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байхад дэм болно гэж үзсэн байна. Ялангуяа Оюутолгойн өндөр агуулгатай зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтөд гол үүрэг гүйцэтгэх аж.

    unnamed.jpg

    Энэхүү чиг хандлага үргэлжилснээр дунд хугацаандаа эдийн засгийн өсөлт алгуур саарч, таван хувь руу дөхнө гэж тооцоолсон бол инфляцын түвшин 2026 он хүртэл Төв банкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдаж, түүнээс хойш зургаан хувь руу тогтворжино гэж үзжээ.

    Ерөнхийдөө 2023-2024 онд уул уурхайн салбарын тэсрэлт тохиосон нь экспортын ба төсвийн орлогыг бэхжүүлж, гадаад зах зээлийн нөлөөлөл болон төсвийн эмзэг байдлыг бууруулж, одоогийн эдийн засгийн өсөлт хадгалагдах суурь нь болж байна гэж дүгнэсэн байна.

    Шахалтад нугарч болохгүй

    Харин эрсдэл талаасаа БНХАУ-ын нүүрсний эрэлтийн тодорхойгүй төлөв, үнийн огцом бууралт зэрэг нь Монголын өсөлтийг доош чангааж болзошгүй гол хүчин зүйл хэвээр байх нь. Олон Улсын Валютын Сангийн үзсэнээр Монголд хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт үргэлжлэн өсөх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд явагдах нь импортыг өдөөж, улмаар дунд хугацаандаа урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй аж. Иймд нүүрсний экспорт дахин огцом унавал урсгал дансны болон төсвийн алдагдлыг улам тэлэх эрсдэлийг тодотгожээ.

    unnamed (1).jpg

    Макро талдаа Засгийн газар бодлогоосоо хазайх нь эдийн засгийн реформын ахицыг алдагдуулах эрсдэлтэйг анхааруулж байна. Ялангуяа уул уурхайн бус салбарын татварыг бууруулах, томоохон төслүүдийг төсвийн хязгаарлалтаас чөлөөлөх зэргээр уул уурхайгаас олсон орлогын зарцуулалт, хуваарилалтыг улам тэлэх шахалт нэмэгдэж буйг онцолжээ. Харин ч уул уурхайн бус салбар дахь татварын бааз сууриа өргөжүүлэх замаар төсвийн орон зай гаргаж, мега төслүүдээ зөв эрэмбэлж, төсвийн дүрэм журмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байна.

    Мөн Монгол Улсын нөлөөлөх боломжгүй гадаад эрсдэлүүд олширсон энэ цаг үед макро эдийн засгийн хямгач, хянуур бодлого баримтлан дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг бий болгож, бүтцийн шинэчлэлээр төрөлжсөн бөгөөд тогтвортой өсөлтийг хангах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан уриаллаа.

    Cэтгэгдэл бичих