
Зургийг: Монголбанк
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
Улсын инфляцын түвшин энэ оны хоёрдугаар сараас эхлэн саарч байсан ч наймдугаар сард хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан эргэн өсөж, 8.8 хувьтай гарсан нь энэ удаагийн бодлогын шийдвэрт нөлөөлжээ.
Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй ч Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүйг анхааруулсан байна.
Харин эдийн засгийн өсөлтийн талд оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь өсөлтийг дэмжих төлөвтэй гэж үзжээ.