logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Honda” компани $18,300-ын үнэтэй, цахилгаан хөдөлгүүртэй “авсаархан” автомашинаа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 12 09:35
    239

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    “N-ONE” нэг цэнэглэлтээр 295 километр зам туулах чадалтай

    “Honda Motor” компани анхныхаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй бага оврын суудлын автомашиныг танилцууллаа. Японд “кэй” гэж нэрлэгддэг авсаархан ангилалд хамаарах “N-ONE” хэмээх тус автомашиныг энэ баасан гарагаас эхлэн дотоодын зах зээлдээ 2.7 сая иен буюу 18,300 ам.доллароор худалдаанд гаргах аж.

    “N-ONE” нэг цэнэглэлтээр 295 километр зай туулах чадалтай нь өдгөө Японы хамгийн өндөр борлуулалттай цахилгаан автомашин “Nissan Sakura”-аас даруй 100 км-ээр илүү үзүүлэлт аж.

    “Кэй” автомашинууд Японы авто зах зээлийн ойролцоогоор гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд “Honda Motor” компани энэ секторт итгэл төгс давамгайлдаг.

    Тус компанийн үйлдвэрлэдэг бензин хөдөлгүүртэй “N-Box” улсдаа борлуулалтаараа тэргүүлдэг байна. Хэдий тийм боловч Японы авто үйлдвэрлэгчид дотоодынхоо цахилгаан автомашины зах зээлийг тэлэхэд дорвитой амжилт олж чадахгүй байсаар байгаа нь цахилгаан автомашины өндөр үнэ, цэнэглэх дэд бүтцийн хомсдол, хосолмол хөдөлгүүртэй автомашиныг илүүд үзэх хандлагатай холбоотой. Энэ байдлыг өөрчлөх ээлжит алхам нь “Honda Motor”-ийн “N-ONE” автомашин болж байна.

    Cэтгэгдэл бичих