logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ 2030 он гэхэд дэлхий дээрх бүх автомашины 1/3-ийг үйлдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 09 09:10
    591

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Оны эхний таван сард БНХАУ-ын автомашины экспортын үнийн дүн шинэ дээд түвшинд хүрчээ

    (Bloomberg) -- БНХАУ-ын автомашины экспортын давлагаа дэлхий даяарх авто зах зээлүүдийг эрс өөрчилж, хямд үнээр хэрэглэгчдийг байлдан дагуулж, үүнээс улбаалан үнийн ширүүн өрсөлдөөн нь дотоодоос гадаад руу халих болжээ.

    Тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Засгийн газар компаниудын ашигт ажиллагааг доош татсаар ирсэн хямд үнийн дайнд цэг тавих дохио өгч, энэ өрсөлдөөнд ялагч гэж үгүйг сануулж буй. Хэдий тийм боловч БНХАУ-ын авто үйлдвэрлэлийн салбарт хүчин чадлын илүүдлээс үүдэлтэй бүтцийн шинжтэй хямрал нүүрлэсэн тул нэгэнт эрчээ авсан дээрх чиг хандлагыг эргүүлж дийлэхгүй байх төлөвтэй байгаа аж.

    “БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид ашгийн маржин өндөртэй гадаадын зах зээлийг онилж байна. Үүнээс бүс нутгийн зах зээлүүд цохилт амсах ч үнийн өрсөлдөөн нь БНХАУ-ынх шиг ширүүн болохгүй байх магадлалтай” хэмээн “Roland Berger” консалтинг фирмийн шинжээч Рон Жэн өгүүлжээ.

    Хятад автомашины “давлагаа”-наас олон улсад үзүүлэх нөлөөллийг ойлгоё гэвэл дэлхийн автомашины хамгийн том зах зээл БНХАУ-аас эхлэх нь зүйтэй. “Gasgoo Automotive Research Institute”-ийн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тус улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 70 компанийн ердөө 15 хувь нь үйлдвэрийнхээ нийт хүчин чадлын 70-аас дээш хувийг ашиглаж байжээ. Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “BYD” л гэхэд 2022-2024 онд үйлдвэрүүдээ 80-85 хувийн хүчин чадлаар ажиллуулсан байна.

    unnamed (1).jpg

    Дотоодынх нь эдийн засгийн удаашрал, ширүүн өрсөлдөөний нөлөөгөөр экспортын зах зээлд үйл ажиллагаагаа чиглүүлж буй хятад компаниудын тоо нэмэгдсээр байна. Тарифын дайн эхлүүлсэн АНУ-ыг эс тооцвол өдгөө дэлхийн өнцөг булан бүрд хятад автомашин орж ирэх болжээ. Тус улс өнгөрсөн онд автомашиныхаа экспортоор Япон, Германыг гүйцэж, дэлхийд тэргүүлж эхэлсэн юм.

    2025 оны эхний таван сард БНХАУ-ын автомашины экспортын үнийн дүн шинэ дээд түвшинд хүрсэн бөгөөд тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн экспорт нь 2.7 тэрбум ам.доллар хүрч, 2022 онтой харьцуулбал 551 хувиар өссөн байна. Харин Хойд Америкийн том зах зээл Мексикт 2.4 тэрбум ам.доллар, геополитикийн саад ихтэй ОХУ-д 2.2 тэрбум ам.долларын автомашин экспортолжээ.

    “AlixPartners”-ийн тооцооллоор автомашин үйлдвэрлэгч БНХАУ-ын компаниуд 2030 он гэхэд дэлхийн автомашины нийт борлуулалтын 30 хувийг бүрдүүлэх бөгөөд Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Африк, Өмнөд Америк гэсэн хөгжиж буй зах зээлүүдэд өсөлт хамгийн хүчтэй байх төлөвтэй аж.

    Гэтэл БНХАУ-ын дотоодын зах зээлд үнийн дайн ойрын жилүүдэд намжих шинжгүй байна. Иймд том тоглогчид нь зах зээлд эзлэх байр сууриа улам тэлэхээр зүтгэж, харин жижиг тоглогчид яваандаа арчигдах нь цаг хугацааны асуудал бололтой.

    Cэтгэгдэл бичих