logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Францын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн “CAC 40 Index”-ийн уналт үргэлжлэх эрсдэлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 08 16:45
    124

    Зургийг: Anita Pouchard Serra/Bloomberg

    Франц улсын Засгийн газрын бондуудын өгөөж өсөхтэй зэрэгцэн банкны салбарынх нь хувьцаануудын ханш буурлаа

    (Bloomberg) -- Франц улсад үүсээд буй улс төрийн тогтворгүй нөхцөл байдал хөрөнгийн зах зээлд нь сөргөөр нөлөөлснөөр Европын гол индексүүдтэй харьцуулахад сул үзүүлэлттэй байна.

    Өнгөрсөн сарын 25-нд Францын Ерөнхий сайд Франсуа Байру итгэл хүлээлгэх санал хураалт зарласнаар Засгийн газар нь огцорч магадгүй болоод байгаа юм. Түүнээс хойш “Stoxx Europe 600 Index” 4.9 хувиар, Германы “Dax Index” 24 хувиар өссөн бол Францын “CAC 40 Index” 4.1 хувиар буураад байна.

    Тэр дундаа “Vinci”, “Nexity” болон “Emeis” зэрэг Францын барилга, дэд бүтцийн томоохон компаниудын хувьцааны ханш 10 хувь давж унажээ. Мөн тус улсын Засгийн газрын бондуудын өгөөж өсөхтэй зэрэгцэн “BNP Paribas”, “Credit Agricole” зэрэг арилжааны банкнуудын хувьцааны ханш найм гаруй хувиар унасан хөдөлгөөнтэй байна.

    Энэ даваа гарагт Францын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалт болохтой зэрэгцэн ирэх саруудад хөрөнгийн захын тогтворгүй байдал улам гүнзгийрэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулжээ.

    FRANCE-BONDS-GFX.png

    Франц улс төсвийн алдагдал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс сүүлийн нэг жилд  гурван ч Засгийн газрын нүүр үзээд байгаа юм.

    Одоо дөрөв дэх Засгийн газрынх нь оршин тогтнох эсэх асуудал хэлэлцэгдэж буй энэ үед дахин ээлжит бус сонгууль зарлагдах тохиолдолд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронд итгэл үзүүлэх асуудал хөндөгдөхийг ч үгүйсгэхгүй гэж шинжээчид үзэж байна.

     

    William Horobin, Alice Gledhill

    Cэтгэгдэл бичих