logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Porsche”-ийн "911” загвар 711 морины хүчтэй, хосолмол хөдөлгүүртэй болж шинэчлэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 08 11:15
    261

    Зургийг: Porsche

    Шинэ загвар нь хоёр цахилгаан турбо хөдөлгүүрээр тоноглогджээ

    (Bloomberg) -- “Porsche” компани Мюнхений авто шоуны үеэр "911 Turbo S" автомашиныхаа "hybrid" буюу хосолмол хөдөлгүүртэй загвараа танилцууллаа.

    Шинэ загвар нь 711 морины хүчтэй, 3.6 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүр болон хоёр цахилгаан турбо хөдөлгүүрээр тоноглогдсон тул "911" цувралын хамгийн хүчтэй автомашин болж буйг “Porsche” онцолжээ. Тодруулбал: 200 км/цагийн хурдыг 8.4 секундийн дотор авах чадалтай нь өмнөх загвараасаа 0.5 секундээр хурдан үзүүлэлт аж.

    "911 Turbo S"-ийн үнэ 271 мянган еврогоос эхлэх бөгөөд энэ оны эцсээр Европын зах зээлд худалдаалагдаж эхлэх хүлээлттэйг мэдээлжээ.

    “Volkswagen” компанийн эзэмшдэг гол брэндүүдийн нэг “Porsche” хүндхэн цаг үед энэхүү шинэ загвараа танилцуулж байна. Гурван жилийн өмнө Франкфуртын биржид сүр дуулиантай IPO хийснээсээ хойш “Porsche”-ийн хувьцааны ханш бараг 50 хувиар буураад байгаа аж.

    Нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд арилаагүй, цахилгаан хөдөлгүүртэй загваруудынх нь эрэлт тааруу, мөн БНХАУ-д борлуулалт буурсан нь тус компанийн ашигт ажиллагааг доош татсаар байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын арга хэмжээ “Porsche”-ийн хамгийн өндөр борлуулалттай зах зээлд заналхийлэх болсон юм.

    Хөл дээрээ эргэн тогтохын тулд “Porsche” удирдлагын багтаа халаа сэлгээ хийж, мөн ажиллах хүчээ цомхотгон зардлаа бууруулах оролдлого хийжээ. Харин бүтээгдэхүүний талд тус компани цахилгаан автомашины төлөвлөгөөгөө хойш тавьж, дотоод шаталтат болон хосолмол хөдөлгүүртэй загваруудаа нэмэхэд анхаарч буй.

     

    Monica Raymunt, William Wilkes 

    Cэтгэгдэл бичих