logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Загвар зохион бүтээгч Жоржо Армани 91 насандаа таалал төгсөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 05 09:40
    245

    Зургийг: Bloomberg/ Vittorio Zunino Celotto/Getty Images

    Алдарт хувцас загвар зохион бүтээгч, тэрбумтан Жоржо Армани пүрэв гарагт, гэртээ таалал төгссөнийг "Giorgio Armani" компани мэдэгдсэн байна. Тэрбээр 91 настай байсан юм.

    Жоржо Армани нь дэлхийн хамгийн нэр хүндтэй хувцас загварын брэндүүдийн нэгийг үүсгэн байгуулж, "Италид үйлдвэрлэв" гэсэн бичгийг хэрэглэгчдэд чанарын баталгаа болон таниулахад гол үүрэгтэй оролцсон нэгэн юм.

    Анагаахын мэргэжлээр сургуульд суралцаж байсан тэрбээр өөрийн нэрийн брэндийг 1975 онд байгуулж, гарын хуруунд багтах цөөн өрсөлдөгч л эн зэрэгцэж чадах хувцасны жижиглэн худалдааны эзэнт гүрэн болгон өргөжүүлжээ.

    Жоржо Армани “Armani”-ийн хяналтыг чанга атгаж, тансаг зах зээлийг өөрчилсөн нэгдэн нийлэх, худалдан авах хэлцлүүд дунд компанийнхаа бие даасан байдлыг хадгалахаар олон жилийн турш тэмцсээр ирсэн юм. 2024 онд тэрбээр компаниа "том группээс хараат бус" байлгахын үнэ цэнийг тодотгосон ч хэзээ нэгэн цагт өрсөлдөгчтэйгөө нэгдэх, эсвэл биржид бүртгэлтэй болох боломжийг үгүйсгээгүй.

    Мөн компанийг өөрийн итгэлт хүмүүстээ үлдээнэ гэж найддагаа илэрхийлж байжээ. Хэдий тэрбээр үр хүүхэдгүй ч хэд хэдэн хамаатан нь компанийн удирдах зөвлөлд байдаг аж.

    Cэтгэгдэл бичих