logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Австрийн Вена хот €1-ийн үнэтэй нийтийн тээврийн тарифаа өсгөхөөр болжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 04 17:00
    292

    Зургийг: Bloomberg/Emmanuele Contini/NurPhoto/Getty Images

    (Bloomberg) -- Төсвийн орлого буурсан шалтгаанаар Австри улсын Вена хот нийтийн тээврийнхээ тарифыг 13 жилийн дараа анх удаа нэмэгдүүлэхээр болжээ.

    Тус хотын оршин суугчид нийтийн тээврийн төлбөрийг жилээр нь төлөөд өдрийн нэг еврогийн үнээр автобус, трамвай, метрогоор хязгааргүй зорчих боломжтой байдаг. Харин ирэх нэгдүгээр сарын нэгнээс эхлэн шинэ тариф хэрэгжиж, тасалбарын жилийн төлбөр одоогийн 365 еврогоос 26 хувиар нэмэгдэж, 461 евро болохыг хотын нийтийн тээврийн "Wiener Linien" компани мэдээлсэн байна.

    Шинэ тариф нь Европын бусад улсын нийслэлүүдийнхтэй харьцуулбал маш хямдад тооцогдох ч Австрийн нийслэлийг 1945 оноос хойш удирдсан Социал Демократчуудын хувьд чанд баримталж ирсэн бодлогоосоо буцсан хэрэг болж буй. Хотын захиргаа 2012 онд нийтийн тээврийн зорчилтыг дэмжихийн тулд жилийн тарифыг 449 еврогоос 365 болгон бууруулж байжээ.

    unnamed (3).jpg

    Өнгөрсөн оны байдлаар Вена хотын хүн амын 65 орчим хувь буюу 1.3 сая иргэн нийтийн тээврийн жилийн тасалбар худалдан авсан аж. Харьцуулбал 2012 онд энэ тоо 768 мянга байсан байна.

     

    Marton Eder

    Cэтгэгдэл бичих