logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Goldman Sachs: АНУ-ын Төв банкны хараат бус байдал алдагдвал алтны үнэ унц нь $5000 дөхөх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 04 15:00
    589

    Зургийг: Bloomberg

    Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдэж, алтны үнэ энэ он гарсаар 30 гаруй хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хараат бус байдалд сэв сууж, мөн хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газрын бондын эзэмшлийнхээ багахан хувийг алт руу хөрвүүлбэл алтны үнэ унц нь 5000 ам.доллар дөхөх боломжтойг “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна.

    Муу (сайн) хувилбараар зураглавал

    Тус банк алтны үнийн төлөвийн боломжит хувилбаруудыг гаргаж, 2026 оны дунд үе гэхэд хамгийн доогуур төсөөллөөр унц нь 4000 ам.доллар хүрэх бол эдийн засгийг хойш татах эрсдэл өндөртэй нөхцөлд 4500 ам.доллар хүрнэ гэж таамаглажээ. Харин хувийн хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй АНУ-ын Засгийн газрын өрийн хэрэгслийн ердөө нэг хувь нь алт руу хөрвөсөн тохиолдолд унц нь 5000 ам.доллар бараг хүрнэ гэсэн байна.

    “Төв банкны хараат бус байдал алдагдсанаар инфляц өсөж, хувьцаанууд унаж, урт хугацаат бондуудын ханш буурч, ам.долларын хувьд нөөц бүрдүүлэгч валютын статус нь сулрах үр дагаварт хүргэж магадгүй. Эсрэгээрээ алт нь институц хоорондын итгэлцлээс хамааралгүй тул үнэ цэн нь хадгалагдана” хэмээн “Goldman Sachs”-ийн Саманта Дарт нарын шинжээчид бичсэн байна.

    Голлох түүхий эдүүдээс алтны ханш энэ онд өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, он гарснаас хойш 30 гаруй хувиар өсөөд зогсохгүй энэ долоо хоногт дээд түвшнээ дахин шинэчилсэн юм.

    Төв банкнуудын алт худалдан авалт, мөн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх хүлээлт алтны ханшийг дэмжиж буй. Харин сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв банканд хяналтаа нэмэгдүүлэх алхам хийж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэг гишүүнийг нь халахыг оролдсоноор алтны өсөлтөд улам түлхэц болсон билээ.

     

    Jake Lloyd-Smith

    Cэтгэгдэл бичих