
Зургийг: Bloomberg/Greg Baker/AFP/Getty Images
Дэлхийн II дайн, Чөлөөлөх дайны ялалтын тэгш ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин БНХАУ дутуу үнэлэгдэх ёсгүй гэсэн мессежийг өгч, цэрэг зэвсгийн хүч чадал, олон улсад өсөн нэмэгдсээр буй дипломат нөлөөллөө батлан харууллаа. “БНХАУ бол сүрдүүлэг, дээрэнгүй үзлээс эмээдэггүй, бие даасан, хүчирхэг улс” хэмээн тэрбээр ёслолыг нээж үг хэлэхдээ онцолж байв.
Мөн "Дэлхийн зэрэглэлийн цэрэг арми”-тай болохоор түргэвчилж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа “чанд сахин хамгаалах болно” хэмээн амлажээ.
Ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй дэлхийн 26 улсын удирдагч үзэж сонирхсоноос гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Ши Жиньпиний баруун, зүүн талыг эзлэн зогссон нь анхаарал татаж байлаа.
БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми шинэ үеийн зэвсэг техникүүд, тэр дундаа хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, тив алгасах баллистик пуужин, байлдааны дроны өмнө харагдаагүй шинэ загваруудаа энэ удаагийн жагсаалаар олонд үзүүлсэн юм.