
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- 2006 онд Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу (76 настай) хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ Малайзын шүүхэд гаргасан байна. Тодруулбал: Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөнд буруутгагдаж цаазаар авах ялаар шийтгүүлсэн тусгай хүчний албан хаагч Азила Хадригийн 2019 онд өгсөн мэдүүлгийн агуулгыг дахин нягтлуулах өргөдөл шүүхэд хүргүүлснийг С.Шаарийбуугийн өмгөөлөгч Сангит Каур Део мэдээлжээ.
Азила Хадри мэдүүлэг өгөхдөө аллагыг тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разак захиалсан гэж мэдэгдэж байжээ. Нажиб Разак өөрийгөө энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж үгүйсгэсээр ирсэн бөгөөд прокурорын байгууллагаас ч түүнд уг хэрэгтэй холбоотой ямар нэг ял тулгаагүй юм.
Азила Хадрид оноосон цаазаар явах ялыг өнгөрсөн онд бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн бөгөөд тэрбээр ялыг хөнгөрүүлэх хүсэлтээ дэмжихийн тулд дээрх мэдүүлгийг өгч байв.
Шүүхийн хяналтын сонсгол есдүгээр сарын 29-нд болохоор товлогдсоныг С.Шаарийбуугийн өмгөөлөгч мэдээлсэн байна. Хэрэв амжилттай болбол Монгол болон Малайз улсад нийгмийг цочроож байсан уг хэргийн мөрдөн байцаалт дахин эхлэх юм.
Tom Redmond, Niki Koswanage