logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын магтаалыг хүртсэн үзэг БНСУ-ын “MonAmi” компанийн хувьцаа 60 хувиар өсөхөд нөлөөлөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 28 08:40
    240

    Зургийг: Bloomberg/South Korea's Presidential Office

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын магтаалыг хүртсэн үзэг БНСУ-ын бичгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн “MonAmi” компанийн хувьцаа сүүлийн 19 сарын дээд түвшинд хүрч цойлоход нөлөөлөв.

    БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны АНУ-д хийсэн айлчлалын үеэр, уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч нар баримт бичигт гарын үсэг зурах үед И Жэ Мёны барьсан модон үзэг Дональд Трампын анхаарлыг татсан байна. Тэрбээр бараг хоёр минутын турш үзгийг нь сонирхон барьж үзэж, асуулт асуусан аж.

    Галт шувууны сийлбэр бүхий тэрхүү үзгийн хошууг БНСУ-ын “MonAmi” компани үйлдвэрлэсэн бол их биеийг нь “Zenyle” компанид бүтээжээ.

    “MonAmi”-ийн хувьцааны ханш лхагва гарагт Сөүлийн биржид 24 хүртэлх хувиар өссөнөөр арилжааны хоёр өдрийн нийт өсөлт нь 60 хувьд хүрсэн байна. Ингэснээр “Kospi Index”-ийн долоо хоногийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаа боллоо.

    “Гоё гардаг, сайхан үзэг байна” хэмээн Дональд Трамп магтсаны дараа И Жэ Мён үзгээ түүнд шууд бэлэглэсэн байна. Тэрбээр “Таны нарийн төвөгтэй гарын үсэгт их хэрэг болно” хэмээн хэлээд амжжээ.

     

    Youkyung Lee

    Cэтгэгдэл бичих