logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Gazprom"-ийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер Монголд ирж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 26 16:55
    339

    Зургийг: rg.ru

    “Gazprom” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, Монгол Улсын Засгийн газартай газрын тос, байгалийн хийн салбарт түншлэх хамтын ажилагааны санамж бичиг байгуулав

    ОХУ-ын Төрийн өмчит, байгалийн хийн “Gazprom” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер мягмар гарагт Монгол Улсад зочилж, хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаар Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсаныг тус компани “Telegram” сувгаараа дамжуулан мэдээлжээ.

    Алексей Миллер Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар бараалхан ажлын уулзалт хийж, хамтран ажиллах бололцооны талаар санал солилцсон байна. Мөн тэрбээр Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, Монгол Улсын Засгийн газартай газрын тос, байгалийн хийн салбарт түншлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсныг мэдээлжээ.

    ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч II” хоолойн төсөлд "Gazprom" голлох үүрэгтэй оролцох юм.

    Cэтгэгдэл бичих