logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төрийн бодлогоос үүдэлтэй үйлчилгээний үнийн өсөлт Төв банк инфляцыг тогтоон барихад сорилт болсоор байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 26 09:00
    328

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Улаанбаатар дахь хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ

    2025 оны долоодугаар сард улсын хэмжээнд инфляц 8.1 хувьд хүрч, үйлчилгээний салбар хэрэглээний үнийг түлхүү өсгөсөн хэвээр байна.

    Инфляцын түвшин өнгөрсөн оны зургаадугаар сард доод цэгтээ хүрснээс хойш өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм. Сар хоорондын өөрчлөлтийг харвал бараг хоёр жил тасралтгүй өсөж байсан хэрэглээний үнийн индекс долоодугаар сард анх удаа 0.1 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

    Хэрэглээний үнийн индексийн гол бүлгүүд болох бараа болон үйлчилгээ хоёр хуваагдмал дүр зурагтай байна. Банк, санхүүгийн байгууллагуудын зээл олгох нөхцөл чангарснаар дотоод эрэлт бага зэрэг саарах, гадаад үнүүд тогтворжих, эрэлтийн шинжтэй инфляц аажмаар намжих зэрэг хүчин зүйлсээс үүдэн барааны үнийн өсөлт оргил цэгээсээ буурч, сүүлийн хоёр сар дараалан 5.4 хувь дээр тогтжээ.

    unnamed.png

    Харин үйлчилгээний үнийн өсөлтийг тогтоон барих нь Төв банкны хувьд гол сорилтуудынх нэг болж байна. Төрийн зохицуулалттай ус, дулаан зэрэг үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө өндөр хэвээр байгаа нь улсын хэмжээнд үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар эрчтэй өссөн хэвээр байх гол шалтгаан болж, инфляцын гол хөдөлгөгч болгож байна. Түүнчлэн нийслэл хотод инфляц бүр ч хүчтэй байгаа юм. Улаанбаатар дахь хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ. Энэ дундаа үйлчилгээний үнийн өсөлт намжсангүй 18.2 хувьтай гарсан байна.

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны долоодугаар сарын хурлаар инфляцын түвшин хүлээлтээс эрт буурч байгаа хэдий ч Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн улмаас зорилтот интервалаас өндөр байхыг анхааруулж байсан юм. Иймд одоо хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого энэ оны эцэс хүртэл үргэлжилж, бодлогын хүүг 2026 оны эхнээс бууруулах дохио өгөөд байна.

    Цаашид бараа, бүтээгдэхүүн ялангуяа хүнсний нийлүүлэлт нэмэгдэж, урд боомтын нэвтрүүлэлтийн хүчин чадал өсөхөөр байгаа нь бараанаас ирэх инфляцын дарамтыг бууруулж мөн Төрийн зохицуулалттай үйлчилгээний суурь нөлөө бүдгэрч эхэлснээр инфляц зорилтод интервалд орж ирэх нөхцөл үүсэхээр байгааг Сангийн яамнаас танилцуулаад байна. 

    Cэтгэгдэл бичих